Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 14:20-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Иеробоам хорин хоёр жил хаанчлав. Тэр эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд түүний хүү Надаб оронд нь хаан болжээ.

21. Соломоны хүү Рехобоам Иудаг захирч байлаа. Рехобоам хаан болохдоо дөчин нэгэн настай байсан бөгөөд Өөрийн нэрийг тэнд байлгахын тулд Израилийн бүх овгоос ЭЗЭНий сонгосон хот болох Иерусалимд арван долоон жил хаанчилжээ. Түүний эх нь аммон эм Наама байжээ.

22. Иуда ЭЗЭНий мэлмийн өмнө бузар мууг үйлдэв. Тэд эцэг өвгөдөөсөө ч илүүгээр үйлдсэн өөрсдийн нүглээрээ ЭЗЭНийг хилэгнэхэд хүргэв.

23. Учир нь тэд ч бас өндөр толгод бүхний орой дээр ба ногоон мод бүрийн доор өөрсдөдөө зориулж мөргөлийн өндөрлөгүүд, онгон баганануудыг болон Ашерагийн модон шонг босгож тавив.

24. Мөн тэр газарт шүтээний янхан эрчүүд хүртэл байлаа. Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий зайлуулсан үндэстнүүдийн бүх л жигшүүртэй бузар зүйлсийн дагуу тэд үйлдэж байлаа.

25. Рехобоам хааны тав дахь жилд Египетийн хаан Шишак Иерусалимын эсрэг довтлон иржээ.

26. Тэрээр ЭЗЭНий өргөөний болон хааны гэрийн эрдэнэсийг олзлон авчээ. Тэрээр бүхнийг авсан төдийгүй Соломоны хийсэн алтан бамбайнуудыг ч хүртэл хаман оджээ.

27. Тэгэхэд Рехобоам хаан тэдгээрийн оронд гуулин бамбай урлан, хааны гэрийн хаалгыг хамгаалдаг харуулын дарга нарт тэдгээрийг даатгав.

28. Хааныг ЭЗЭНий өргөөнд орж ирэх болгонд харуулын хүмүүс тэр гуулин бамбайнуудыг өргөн яваад дараа нь дахин харуулын өрөөнд тавих болжээ.

29. Рехобоамын бусад үйлс болон хийсэн бүхэн нь Иудагийн Хаадын Шастир Номд тэмдэглэгдээгүй гэж үү?

30. Рехобоам, Иеробоам нарын хооронд дайн үргэлжилсээр байв.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 14