Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 13:29-33 Ариун Библи, 2004 (АБ2004)

29. Бурханы хүний хүүрийг эш үзүүлэгч авч илжигний нуруунд тэгнэн, гашуудан, түүнийг нутаглуулахаар өөрийн хот уруу буцаан авчрав.

30. Тэрээр шарилыг өөрийн булшиндаа оршуулсан бөгөөд түүний дээр гашуудан—Ай хөөрхий, дүү минь! хэмээн харуусаж байлаа.

31. Оршуулж дууссаны дараа, тэрээр өөрийн хөвгүүддээ—Намайг нас барахад энэ Бурханы хүнийг оршуулсан булшинд намайг оршуулаарай. Миний ясыг түүний ясны хажууд тавиарай.

32. Учир нь Бетел дэх тахилын ширээ болон Самарийн хотуудад буй мөргөлийн өндөрлөгүүдийн бүх бунхны эсрэг ЭЗЭНий үгээр түүний хашхирч байсан зүйлс заавал биелэх болно хэмээн гэрээсэлжээ.

33. Ийм явдал болсны дараа ч Иеробоам өөрийн бузар муу замаас эргэсэнгүй, харин бүх хүмүүсийн дундаас буюу хүссэн хүнээ мөргөлийн өндөрлөгүүдийн тахилчаар дахин томилсоор байлаа.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 13