Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 13:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Харагтун, Иеробоам утлагыг шатаахаар тахилын ширээний хажууд зогсож байх үед Бурханы хүн Иудагаас Бетелд ЭЗЭНий үгээр ирэв.

2. Тэрээр ЭЗЭНий үгээр тахилын ширээний эсрэг, хашхиран,—Тахилын ширээ, тахилын ширээ, ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Үзэгтүн, Давидын гэр бүлд Иосиа гэгдэх нэгэн хүү төрнө. Чиний дээр утлага шатаадаг мөргөлийн өндөрлөгүүдийн тахилч нарыг чиний дээр тэрээр өргөн, чиний дээр хүний ясыг шатаах болно” хэмээж байна гэлээ.

3. Тэр өдөртөө тэрээр тэмдэг үзүүлж,—Энэ нь ЭЗЭНий айлдсан тэмдэг юм. “Үзэгтүн, энэ тахилын ширээ нуран хуваагдаж, түүний дээр байх үнс асгарах болно гэв.

4. Бетел дэх тахилын ширээний эсрэг хашхирах Бурханы хүний үгийг Иеробоам хаан сонсмогц тахилын ширээнээс гараа татан—Түүнийг баригтун хэмээн зандарлаа. Гэвч тэр хүний зүг чичлэн сунгасан Иеробоамын гар нь буцаад хөдлөхгүй болтол хатангиршав.

5. Бурханы хүн ЭЗЭНий үгээр үзүүлсэн тэмдгийн дагуу тахилын ширээ нуран хуваагдаж, үнс тахилын ширээн дээрээс асгарав.

6. Хаан Бурханы хүнд хандан—ЭЗЭН Бурханаасаа гуйн, гарыг минь эдгээж өгөөч хэмээн Миний төлөө залбирч өгнө үү гэв. Бурханы хүн ЭЗЭНээс гуйсанд хааны гар эдгэж урьдын адил болов.

7. Тэгээд хаан Бурханы хүнд—Надтай хамт гэрт очиж, алжаалаа тайлагтун. Би танд шагнал өгье гэв.

8. Харин Бурханы хүн хаанд хариулан—Та өөрийнхөө гэрийн тэн хагасыг надад өгөх байсан ч би тантай хамт явахгүй, мөн энэ газарт байхдаа би талх ч идэж, ус ч уухгүй.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 13