Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 12:7-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Тэд Рехобоамд хариулан—Хэрэв та өнөөдөр энэ ард түмний боол байж, тэдэнд үйлчилж, тэдний хүсэмжилсэн зүйлсийг нь тэдэнд өгч, тэдэнд эелдэг үгсийг хэлбэл энэ ард түмэн үүрд таны боол болох юм гэж зөвлөв.

8. Гэвч түүнд өгсөн ахмадуудын зөвлөгөөг тэр үл хайхран, өөртэй нь хамт өссөн, өөрт нь үйлчилж ирсэн залуучуудтай зөвлөлдөв.

9. Тэрээр тэдэнд,—Энэ ард түмэн “Бидний дээр тохсон эцгийнхээ буулгыг хөнгөлж өгөөч” гэж хэлж байхад тэдэнд ямар хариулт өг гэж та нар надад зөвлөхсөн бол? гэв.

10. Түүнтэй хамт өссөн залуус түүнд—Чамд хандан “Таны эцэг бидний буулгыг хүнд хүчир болгосон, одоо та үүнийг хөнгөлж өг” гэж шаардаж буй энэ ард түмэнд хариулахдаа “Миний чигчий хуруу эцгийн минь ууцнаас ч бүдүүн юм!

11. Миний эцэг та нарт хүнд буулга үүрүүлсэн бол, би түүнийг чинь илүү хүнд болгоно. Эцэг минь та нарыг ташуураар сахилгажуулж байсан бол би та нарыг хилэнцэт хорхойгоор сахилгажуулах болно” гэж хэлээрэй гэв.

12. Хаан—Гурав дахь өдөр над уруу буцаж ир гэж тушаасны дагуу Иеробоам ба бүх ард түмэн гурав дахь өдөр Рехобоамд бараалхав.

13. Өөрт нь өгсөн ахмадуудын зөвлөгөөг тэрээр үл хайхарсан тул ард түмэнд хатуу ширүүнээр хариуллаа.

14. Тэрээр залуусын зөвлөсний дагуу тэдэнд хариулан—Миний эцэг та нарын буулгыг хүнд болгосон бол, би та нарын буулга дээр нэмэх болно. Эцэг минь та нарыг ташуураар сахилгажуулж байсан бол би та нарыг хилэнцэт хорхойгоор сахилгажуулах болно гэж хэлэв.

15. Хаан ард түмнийг сонссонгүй. Учир нь ЭЗЭН шилон хүн Ахиагаар дамжуулан, Небатын хүү Иеробоамд хэлсэн үгээ тогтоохын тулд эдгээр бүх зүйлсийг эргүүлсэн юм.

16. Өөрсдийг нь хаан сонсохгүй байгааг бүх израильчууд хараад, ард түмэн хаанд хариулан—Давидын дотор бидэнд ямар хувь байгаа вэ?Иессийн хүүгээс залгамжлан авах өв бидэнд байхгүй.Израиль аа, өөр өөрсдийн майхан уруу буцацгаа!Давид аа, одоо чи өөрийнхөө гэрийг л харж хандгэцгээв. Ингээд израильчууд өөр өөрсдийн майхан уруу одоцгоов.

17. Гэвч Иудагийн хотуудад амьдарч байсан Израилийн хөвгүүд Рехобоамын захиргаан доор үлджээ.

18. Дараа нь албадлагын хөдөлмөрийн захирагч Адорамыг Рехобоам хаан илгээсэн боловч бүх израильчууд түүн уруу чулуу шидлэн алжээ. Рехобоам хаан ч шалавхан тэргэндээ суун, Иерусалим уруу зугтлаа.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 12