Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 11:37-41 Ариун Библи, 2004 (АБ2004)

37. Би чамайг авч, чи өөрийн хүсэж буй бүгдийг захирч Израилийн дээр хаан болох болно.

38. Тэгээд Миний зарц Давид шиг чамд Миний тушаасан бүхнийг чи сонсон, Миний замаар явж, Миний тушаал, заавруудыг мөрдсөнөөр Миний мэлмийн өмнө зөвийг үйлдвэл Би чамтай хамт байх болно. Би Давидад барьж өгсөн шиг мөнхийн гэрийг чамд босгон өгч, Израилийг чамд даатгана.

39. Соломоны үйлдсэн гэмээс болж Давидын үр хүүхдүүдийг Би ингэж зовоох боловч, үргэлжид ийм байхгүй” гэж айлдсан гэв.

40. Үүний учир Соломон, Иеробоамыг алах гэж эрсэн боловч Иеробоам босож, Египетийн хаан Шишак уруу зугтан Египет уруу Соломоныг үхэх хүртэл Египетэд хоргодож байв.

41. Соломоны хийсэн ажлууд, мэргэн ухаан зэрэг өөр бусад үйлсийг Соломоны үйлсийг тэмдэглэсэн номд бичээгүй гэж үү?

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 11