Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 11:22-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

22. Тэгэхэд Фараон түүнд—Надтай хамт байхад чамд юу дутагдсан гээд чи өөрийн нутаг уруу буцахыг хүснэ вэ? гэв. Хадад—Дутагдах зүйл огтхон ч байсангүй, гэхдээ та намайг заавал явуулах ёстой гэж хариулжээ.

23. Бурхан бас өөр нэг хүнийг буюу өөрийн эзэн Зобагийн хаан Хададезераас зугтсан Елиадагийн хүү Резоныг Соломоны өстөн болгон босгов.

24. Давидыг Зобад харьяалагдах хүмүүсийг устгасны дараа Резон хүмүүс цуглуулж, дээрэмчдийн бүлгийн толгойлогч болов. Тэд Дамаскт очин суурьшиж Дамаскийг захирчээ.

25. Соломоны амьдралынх нь турш Хададын үйлдсэн бузар муутай хамт Резон Израильд дайсагнан байлаа. Тэрээр Израильд дайсагнасаар, мөн Арамыг захирч байлаа.

26. Соломоны зарц байсан, Небатын хүү Иеробоам бас хааны эсрэг босов. Тэр Зередагийн ефраим хүн бөгөөд түүний эх нь бэлэвсэн эмэгтэй Зеруа байв.

27. Хааны эсрэг босох болсон шалтгаан нь энэ болой. Соломон Миллог барьж, эцэг Давидынхаа хотын хэрмэн дэх цөмөрсөн хэсгийг битүүлж байсан юм.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 11