Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 11:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Соломон хаан Фараоны охиноос гадна Моабын, Аммоны, Едомын, Сидоны, Хитийн гэх мэт харь орны эмэгтэйчүүдийг хайрладаг байлаа.

2. Эдгээр үндэстнүүдийн талаар ЭЗЭН Израилийн хөвгүүдэд хандан “Та нар тэдэнтэй, мөн тэд ч та нартай холбогдож болохгүй. Учир нь тэд та нарын зүрх сэтгэлийг өөрсдийнхөө бурхад уруу заавал хөтлөх болно” гэж сануулж байсан билээ. Гэсэн хэдий ч Соломон тэдгээр эмэгтэйчүүдийг тууштай хайрлаж байлаа.

3. Тэрээр сурвалжит удамтай долоон зуун эхнэртэй, бас гурван зуун татвар эмстэй байсан бөгөөд эхнэрүүд нь түүний сэтгэлийг урвуулжээ.

4. Соломон хөгшрөхөд эхнэрүүд нь түүний сэтгэлийг өөр бурхад уруу эргүүлсэн учир түүний зүрх сэтгэл эцэг Давидынхаа зүрх сэтгэл шиг Бурханы төлөө бүхлээрээ зориулагдсангүй.

5. Ингээд Соломон сидончуудын охин тэнгэр Ашторет, аммончуудын жигшүүрт шүтээн Милкомыг шүтэв.

6. Соломон ЭЗЭНий мэлмийн өмнө бузар муу зүйл үйлдэн, эцэг Давид шигээ ЭЗЭНийг гүйцэд дагасангүй.

7. Дараа нь Соломон Моабын жигшүүрт шүтээн Хемошд болон Аммоны хөвгүүдийн жигшүүрт шүтээн Молехт зориулан Иерусалимын зүүн зүгт байх уулан дээр мөргөлийн өндөрлөг босгов.

8. Өөрсдийн бурхдад утлага шатаан, тахил өргөж байсан харь орны бүх эхнэрүүддээ зориулан Соломон тийнхүү хандав.

9. Соломоны зүрх сэтгэл Израилийн Бурхан ЭЗЭНээс урвасан тул ЭЗЭН Соломонд хилэгнэсэн. ЭЗЭН түүнд хоёр ч удаа үзэгдэн,

10. өөр бурхдыг бүү дага гэж тушаасан боловч Соломон ЭЗЭНий тушаалыг сахисангүй.

11. ЭЗЭН Соломонд—Чи үүнийг үйлдэн Миний чамд тушаасан Миний гэрээ зааврыг чи сахиагүй учир Би чамаас хаанчлалыг үнэхээр тастан авч, зарцад чинь өгөх болно.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 11