Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 10:25-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

25. Жил болгон ирж буй хүн бүр өөрсдийн бэлэг болгон алт мөнгөн урлал, хувцас хунар, зэвсэг, амттан, морьд, луус авчирдаг байв.

26. Соломон морин цэрэг тэргийг цуглуулжээ. Түүнд мянга дөрвөн зуун тэрэг, арван хоёр мянган морин цэрэг байсан бөгөөд Соломон тэднийг тэрэгт цэргийн хотууд болон хааны амьдардаг Иерусалим хотод хуваарилан байрлуулсан.

27. Соломон хаан мөнгийг Иерусалим дахь чулуу шиг ердийн зүйл болгож, хуш модыг нам газрын инжрийн мод шиг элбэг болгосон байлаа.

28. Соломон морьдыг Египет, Куегээс оруулж ирдэг байсан бөгөөд хааны наймаачид тэр морьдыг Куегээс худалдан авдаг байв.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 10