Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 1:45-53 Ариун Библи, 2004 (АБ2004)

45. Тахилч Задок болон эш үзүүлэгч Натан нар түүнийг Гихонд хаан болгон тослов. Тэд тэндээс хөөр баяртай буцан ирж байгаа тул хот ч чимээ шуугианаар дүүрч байна. Та нар тэр л дуу чимээг сонсжээ.

46. Соломон хаанчлалын сэнтийд залран суусан билээ.

47. Түүгээр барахгүй хааны түшмэд бидний эзэн Давид хааныг ерөөхөөр бараалхан, “Таны Бурхан нь Соломоны нэрийг таны нэрнээс үлэмж илүү болгож, түүний хаан ширээг таны хаан ширээнээс агуу их болгох болтугай” гэж байна. Хаан ч өөрөө орон дээрээ мэхийн,

48. “Миний нүдэн дээр миний сэнтийд залрах хүнийг өнөөдөр өгсөн Израилийн Бурхан ЭЗЭНд магтаал байх болтугай” гэж хэлж байсан гэж хариулав.

49. Тэгтэл Адониагийн бүх зочин айдаст автав. Тэд босож, өөр өөрийн замаар одоцгоов.

50. Адониа Соломоноос айж байлаа. Тэр босон явж, тахилын ширээний эврээс зуурч авав.

51. Соломонд—Адониа Соломон хаанаас айсандаа тахилын ширээний эврээс зууран “Өөрийн зарцыг сэлмээр цавчин алахгүй гэж Соломон хаан өнөөдөр надад тангараглаасай” гэж үглэж байна хэмээн дуулдсанд,

52. Соломон—Хэрэв тэр зохистой хүн байвал, түүний ширхэг үс ч газарт унахгүй. Харин хэрэв бузар муу нь түүнээс олдвол тэр заавал үхэх болно гэж хэлэв.

53. Соломон хаан хүн илгээж, тэд түүнийг тахилын ширээнээс авчирсан билээ. Тэр ирж, Соломон хааны өмнө сунан мөргөхөд Соломон түүнд—Гэртээ харигтун гэв.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 1