Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 1:44-49 Ариун Библи, 2004 (АБ2004)

44. Хаан бас Соломоны хамт тахилч Задок, эш үзүүлэгч Натан, Иехоиадагийн хүү Бенаиа, херетчүүд болон пелетчүүдийг илгээсэн. Тэд Соломоныг хааны луусан дээр мордуулсан.

45. Тахилч Задок болон эш үзүүлэгч Натан нар түүнийг Гихонд хаан болгон тослов. Тэд тэндээс хөөр баяртай буцан ирж байгаа тул хот ч чимээ шуугианаар дүүрч байна. Та нар тэр л дуу чимээг сонсжээ.

46. Соломон хаанчлалын сэнтийд залран суусан билээ.

47. Түүгээр барахгүй хааны түшмэд бидний эзэн Давид хааныг ерөөхөөр бараалхан, “Таны Бурхан нь Соломоны нэрийг таны нэрнээс үлэмж илүү болгож, түүний хаан ширээг таны хаан ширээнээс агуу их болгох болтугай” гэж байна. Хаан ч өөрөө орон дээрээ мэхийн,

48. “Миний нүдэн дээр миний сэнтийд залрах хүнийг өнөөдөр өгсөн Израилийн Бурхан ЭЗЭНд магтаал байх болтугай” гэж хэлж байсан гэж хариулав.

49. Тэгтэл Адониагийн бүх зочин айдаст автав. Тэд босож, өөр өөрийн замаар одоцгоов.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 1