Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 1:39-46 Ариун Библи, 2004 (АБ2004)

39. Тэгээд тахилч Задок майхнаас тосны эврийг авчирч, Соломоныг тослов. Дараа нь тэд эвэр бүрээ үлээн, бүх хүмүүс—Соломон хаан мандтугай! гэж уухайлав.

40. Бүх ард түмэн түүний хойноос даган өгсөж, лимбэ үлээн, маш баярлан хөөрснөөс тэдний дуу чимээнд газар ганхаж байлаа.

41. Адониа болон түүнтэй хамт байсан бүх зочин идэж дуусах үедээ үүнийг сонсжээ. Иоаб эвэр бүрээний дууг сонсоод,—Юу болоод энэ хотод ийм их чимээ шуугиан гараад байна вэ? гэв.

42. Тэрээр хэлж дуусаагүй байтал тахилч Абиатарын хүү Ионатан ирэв. Тэгэхэд Адониа—Та эр зоригтой хүн бөгөөд сайн мэдээ авчирдаг учир морилон орогтун гэв.

43. Харин Ионатан Адониад—Үгүй ээ. Манай эзэн Давид хаан Соломоныг хаанаар өргөмжилсөн билээ.

44. Хаан бас Соломоны хамт тахилч Задок, эш үзүүлэгч Натан, Иехоиадагийн хүү Бенаиа, херетчүүд болон пелетчүүдийг илгээсэн. Тэд Соломоныг хааны луусан дээр мордуулсан.

45. Тахилч Задок болон эш үзүүлэгч Натан нар түүнийг Гихонд хаан болгон тослов. Тэд тэндээс хөөр баяртай буцан ирж байгаа тул хот ч чимээ шуугианаар дүүрч байна. Та нар тэр л дуу чимээг сонсжээ.

46. Соломон хаанчлалын сэнтийд залран суусан билээ.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 1