Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 1:37-40 Ариун Библи, 2004 (АБ2004)

37. Миний эзэн хаантай ЭЗЭН хамт байсан шиг, Соломонтой ч хамт байж, түүний хаан ширээг миний эзэн Давид хааныхаас ч илүү агуу болгох болтугай хэмээн хэлэв.

38. Ингээд тахилч Задок, эш үзүүлэгч Натан, Иехоиадагийн хүү Бенаиа, херетчүүд болон пелетчүүд доош яван Соломоныг Давид хааны луусанд мордуулан, Гихонд аваачив.

39. Тэгээд тахилч Задок майхнаас тосны эврийг авчирч, Соломоныг тослов. Дараа нь тэд эвэр бүрээ үлээн, бүх хүмүүс—Соломон хаан мандтугай! гэж уухайлав.

40. Бүх ард түмэн түүний хойноос даган өгсөж, лимбэ үлээн, маш баярлан хөөрснөөс тэдний дуу чимээнд газар ганхаж байлаа.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 1