Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 9:34-37 Ариун Библи, 2004 (АБ2004)

34. Иехү дотогш ороод, ууж идлээ. Тэрээр—Одоо энэ хараагдсан эмийг харж, түүнийг оршуул. Учир нь тэрээр хааны охин юм гэв.

35. Тэд түүнийг оршуулахаар гарсан боловч түүнээс гавлынх нь яс, хөл, гарынх нь сарвуунаас өөр юм олсонгүй.

36. Тиймээс тэд буцаж ирээд, Иехүд хэлжээ. Тэрээр—Энэ бол ЭЗЭНий үг юм. Тэрээр Өөрийн зарц тишбе хүн Елиагаар дамжуулан “Иезреелийн эзэмшилд ноход Иезебелийн махыг иднэ.

37. Иезебелийн хүүр нь Иезреелийн эзэмшлийн талбай дээрх хог мэт болж, хэн ч «Энэ бол Иезебел» гэж хэлж чадахгүй” гэсэн билээ гэв.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 9