Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 9:22-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

22. Иорам Иехүг хараад—Иехү, амар амгалан уу? гэж асуусанд Иехү—Чиний эх Иезебелийн завхайрал болон түүний ид шидүүд олшрон байхад юун амар амгалан байх билээ? хэмээв.

23. Иорам эргэн зугтаад, Ахазиад—Хөөе, Ахазиа, урвалт гэв.

24. Иехү бүх хүчээрээ нумаа татаж, Иорамыг гарых нь хоорондуур харвав. Сум түүний зүрхийг нэвтлэн гарч, тэрээр тэргэн дотроо доошоо суув.

25. Тэгээд түүний түшмэл Бидкарт хандан—Түүнийг өргөж, иезреел хүн Наботын эзэмшлийн талбайд аваачин хаягтун. Учир нь түүний эцэг Ахабын араас чи бид хоёр даган явж байхад ЭЗЭН түүний эсрэг ийнхүү зөгнөснийг би санаж байна.

26. “Набот болон түүний хөвгүүдийн цусыг өчигдөр Би үнэхээр харлаа” гэж ЭЗЭН айлдаж, “Би энэ эзэмшил дээр чамд эргүүлэн төлөх болно” гэсэн билээ. Тэгэхээр одоо ЭЗЭНий үгийн дагуу түүнийг авч, тэр эзэмшил дээр хаягтун гэв.

27. Иудагийн хаан Ахазиа хараад цэцэрлэгт гэрийн замаар зугтаав. Иехү түүний хойноос хөөн,—Түүнийг ч мөн тэргэн дотор нь харва гэж Иблеам дахь Гурын өгсүүр зам дээр хэлэв. Гэвч тэрээр Мегиддо уруу зугтан, тэндээ үхжээ.

28. Дараа нь зарц нар нь түүнийг тэргээр Иерусалим уруу аваачиж, түүнийг булшинд нь эцэг өвгөдийнх нь хамт Давидын хотод оршуулсан юм.

29. Ахабын хүү Иорамын арван нэг дэх жилд Ахазиа Иудагийн хаан болсон юм.

30. Иехү Иезреелд ирэх үед Иезебел сонсоод, нүдээ будан, толгойгоо чимэглээд, цонхоороо харав.

31. Иехү дааман хаалгаар орж ирж байхад Иезебел—Эзнийгээ хороосон Зимри, энэ чинь зөв гэж үү? хэмээсэн юм.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 9