Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 8:16-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Израилийн хаан Ахабын хүү Иорамын тав дахь жилд Иехошафат Иудагийн хаан байсан бөгөөд Иудагийн хаан Иехошафатын хүү Иехорам хаан болжээ.

17. Тэрээр хаан болохдоо гучин хоёр настай байсан бөгөөд Иерусалимд найман жил хаанчилжээ.

18. Тэрээр Ахабын гэрийн үйлдсэнтэй адил Израилийн хаадын замаар явав. Учир нь Ахабын охин түүний эхнэр болжээ. Тэрээр ЭЗЭНий мэлмийд хорон мууг үйлдэв.

19. Харин Өөрийн зарц Давидын төлөө хөвгүүдээр нь дамжуулан түүнд дэнлүүг үргэлж өгнө гэж Давидад Өөрөө нэгэнт амласан тул Иудаг устгахыг ЭЗЭН хүссэнгүй.

20. Түүний өдрүүдэд Едом Иудагийн гар дороос босож, өөрсдөдөө хаан бий болгожээ.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 8