Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 8:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Хүүг нь амь оруулсан тэр нэгэн эмэгтэйд Елиша хандан,—Босож, гэр бүлийнхэнтэйгээ явж, түр оршин сууж болох газарт түр оршин суу. Учир нь ЭЗЭН өлсгөлөнг дуудсан бөгөөд тэр нь уг нутагт долоон жилийн турш байхаар ирнэ гэв.

2. Ийнхүү мөнөөх эмэгтэй босож, Бурханы хүний үгийн дагуу үйлдэж, гэр бүлийнхэнтэйгээ явж, долоон жилийн турш филистчүүдийн нутагт түр амьдрав.

3. Долоон жилийн эцэст мөнөөх эмэгтэй филистчүүдийн нутгаас буцаж ирэв. Тэр өөрийн гэр, өөрийн талбайн талаар хаанд хүсэлт гаргахаар явжээ.

4. Хаан—Елишагийн үйлдсэн бүх агуу зүйлсийг надад ярьж өгөөч хэмээн Бурханы хүний зарц Гехазитай ярьж байв.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 8