Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 7:1-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэгтэл Елиша—ЭЗЭНий үгийг сонсогтун. ЭЗЭН айлдахдаа “Маргааш яг өдийд Самарийн дааман хаалган дээр нэг хэмжүүр сайн гурилыг нэг шекелээр, хоёр хэмжүүр арвайг нэг шекелээр зарах болно” гэж байна гэв.

2. Хааны гарын түшмэл хүн Бурханы хүнд хариулан,—Үзэгтүн, ЭЗЭН тэнгэрт цонхнуудыг хийсэн ч ийм юм байж болно гэж үү? гэжээ. Тэгэхэд Елиша—Үзэгтүн, чи үүнийг өөрийн нүдээр үзэх боловч чи үүнээс идэхгүй гэж хэлэв.

3. Дааман хаалганы үүдэн дээр уяман өвчтэй дөрвөн хүн байжээ. Тэд нэг нэгэндээ—Яагаад бид үхэх хүртлээ энд суух ёстой юм бэ?

4. Хэрэв бид “Хот уруу орцгооё” гэвэл хот дотор өлсгөлөн болсон тул бид тэнд үхэх болно. Хэрэв бид эндээ суувал мөн л үхнэ. Иймээс арамейчуудын хуаран уруу явцгаая. Хэрэв тэд биднийг амьд үлдээвэл бид амьдрах болно. Хэрэв тэд биднийг албал бид үхэх л болно гэлцэв.

5. Тэд арамейчуудын хуаран уруу явахаар үдшийн бүрэнхийгээр босов. Тэднийг арамейчуудын хуарангийн захад хүрч очтол, үзэгтүн, тэнд хэн ч байсангүй.

6. Учир нь Эзэн арамейчуудын цэргүүдэд тэрэг, морьдын дуу чимээ буюу агуу их цэргийн дуу чимээг сонсгосон бөгөөд тэд нэг нэгэндээ—Үзэгтүн, бидэн уруу дайрахаар Израилийн хаан бидний эсрэг хитчүүдийн хаад болон египетчүүдийн хаадыг хөлсөлсөн байна гэцгээв.

7. Тийм учраас тэд босож, үдшийн бүрэнхийгээр зугтан, майхнууд, морьд, илжигнүүдээ буюу хуарангаа байсан чигээр нь орхиод, амиа хөөн зугтсан ажээ.

8. Эдгээр уяман өвчтөнүүд хуарангийн захад хүрч ирээд нэг майханд орж, идэж уугаад, тэндээс алт, мөнгө, хувцас зөөж, далдлан нуужээ. Тэд буцаж ирэн, өөр нэгэн майханд нэвтрэн орж, тэндээс юм зөөж, далдлан нуужээ.

9. Дараа нь тэд бие биендээ—Бид зөв юм хийсэнгүй. Энэ өдөр бол сайн мэдээний өдөр атал бид дуугаа хураан байна. Хэрэв бид өглөөний гэгээ тустал хүлээвэл бидэн дээр шийтгэл буух болно. Тиймээс одоо явж, хааны гэрийнхэнд айлтгая гэцгээв.

10. Ингээд тэд ирж, хотын дааман хаалга сахигчдыг дуудан, тэдэнд—Бид арамейчуудын хуаранд очтол, үзэгтүн, тэнд хэн ч байсангүй, хүний дуу ч сонсогдсонгүй, зөвхөн морьд ба илжигнүүд уяатай, майхнууд нь ч байсан хэвээрээ байв гэв.

11. Дааман хаалганы сахиулууд дуудан, хааны гэрийнхний дунд айлтгалаа.

12. Тэгтэл хаан шөнөөр босоод, түшмэддээ хандан—Арамейчууд бидэнд юу хийснийг би та нарт одоо хэлье. Биднийг өлсөж байгааг тэд мэднэ. Тиймээс тэд “Хотоос гарахад нь бид тэднийг амьдаар нь олзолж, хот уруу нь орцгооё” гээд талд нуугдахаар хуаранг орхиж явсан юм гэж хэлжээ.

13. Зарц нарынх нь нэг—Хотод үлдсэн амьд буй морьдоос тавыг заримд өгөөч. Үзэгтүн, тэд хотод үлдсэн Израилийн бүхий л ард түмний адил юм. Үзэгтүн, тэд амь үрэгдсэн Израилийн бүхий л ард түмний адил юм. Тиймээс илгээж, харцгаая гэжээ.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 7