Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 6:26-33 Ариун Библи, 2004 (АБ2004)

26. Израилийн хааныг хэрмэн дээгүүр өнгөрөн явж байтал, нэгэн эмэгтэй түүн уруу хашхирч,—Миний эзэн, хаантан, туслаач! гэв.

27. Хаан—Хэрэв ЭЗЭН чамд туслахгүй юм бол би хаанаасаа чамд туслах юм бэ? Үтрэмээс үү, эсвэл усан үзмийн шахуургаас уу? гэжээ.

28. Хаан түүнд—Чамд юу тохиолдов? гэхэд тэр эмэгтэй хариулан—Энэ эмэгтэй надад “Чи хүүгээ өгөөч. Өнөөдөр бид чиний хүүг идээд, маргааш миний хүүг идэцгээе” гэж хэлсэн билээ.

29. Ингээд бид миний хүүг чанаж, идсэн юм. Дараа өдөр нь би түүнд “Хүүгээ өг. Бид түүнийг идэцгээе” гэсэн боловч тэр эмэгтэй хүүгээ нуучихсан байв гэв.

30. Хаан тэр эмэгтэйн үгийг сонсоод, тэрээр хувцсаа уржээ. Тэр хэрмэн дээгүүр явж байсан бөгөөд ард түмэн хартал, үзэгтүн, хаан биедээ таар өмссөн байв.

31. Тэгээд хаан—Шафатын хүү Елишагийн толгой өнөөдөр мөрөн дээр нь үлдвэл Бурхан намайг ингэж болон үүнээс ч илүүгээр шийтгэх болтугай! гэв.

32. Елиша өөрийн гэрт ахмадуудтай хамт сууж байв. Хаан өөрийн өмнөөс хүн илгээжээ. Харин тэр элчийг өөр дээр нь ирэхээс өмнө Елиша ахмадуудад хандан—Энэ алуурчны хүү миний толгойг авахуулахаар хэрхэн хүн илгээснийг та нар харж байна уу? Харагтун, элчийг ирэхэд хаалгаа хааж, түүний өмнө хаалгаа хаалттай байлгагтун. Түүний ард эзнийх нь хөлийн чимээ байгаа бус уу? гэв.

33. Түүнийг ахмадуудтай ярилцаж байхад, харагтун, өнөөх элч түүн уруу ирж,—Үзэгтүн, энэ бузар муу нь ЭЗЭНээс ирсэн. Яагаад би ЭЗЭНийг цаашид хүлээх ёстой юм бэ? гэжээ.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 6