Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 6:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Эш үзүүлэгчдийн хөвгүүд Елишад хандан—Харагтун, тантай хамт бидний амьдарч байгаа газар бидэнд маш давчуу юм.

2. Биднийг Иордан уруу явуулаач. Бидний хүн бүр тэндээс гуалин мод авч, өөрсдөдөө амьдрах газрыг тэнд барья гэлцсэнд Елиша—Явцгаа гэж хариулжээ.

3. Тэгэхэд нэг нь—Зарц нартайгаа хамт явж таалаач гэхэд Елиша—Би явна гэв.

4. Ингээд тэрээр тэдэнтэй хамт явлаа. Тэд Иорданд хүрч ирэхдээ моддыг цавчиж унагав.

5. Гэтэл нэг нь гуалин унагаж байтал сүхний толгой нь усанд унав. Тэрээр хашхирч,—Аяа, эзэн минь! Энэ нь зээлийн юм байсан гэв.

6. Тэгтэл Бурханы хүн—Сүх чинь хаана унасан бэ? гэж асуусанд тэр хүн түүнд тэр газрыг харуулаад, Елиша саваа тайраад тийшээ шидэж, төмрийг хөвүүлэв.

7. Тэрээр—Үүнийг гаргаж өөртөө ав гэж хэлсэнд тэр хүн гараа сунган сүхээ авав.

8. Арамын хаан Израилийн эсрэг тулалдаж байлаа. Тэр өөрийн түшмэдтэй зөвлөлдөн,—Ийм ийм газруудад миний хуаран байх болно гэв.

9. Бурханы хүн Израилийн хаанд илгээн,—Арамейчууд тэнд ирж байгаа тул энэ газраар өнгөрөхөөс та нар болгоомжил гэж хэлүүлэв.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 6