Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 5:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Арамын хааны цэргийн ахмад Нааман эзнийхээ өмнө агуу, хүндэтгэл хүлээсэн хүн байлаа. Учир нь түүгээр дамжуулан ЭЗЭН Арамд ялалтыг өгсөн ажээ. Тэр бас зоригтой дайчин эр байсан боловч уяман өвчтэй байв.

2. Арамейчууд бүлэглэн явж, Израилийн нутгаас нэгэн бяцхан охиныг олзлон авчирчээ. Тэр охин Нааманы эхнэрт үйлчилдэг байлаа.

3. Тэрээр эзэгтэйдээ—Самари дахь эш үзүүлэгчтэй эзэн минь уулзаасай гэж би хүсэх юм! Тэгвэл тэр түүний уяман өвчнийг эдгээхсэн гэв.

4. Нааман явж, эзэндээ бараалхан,—Израилийн нутгаас авчирсан тэр охин ингэж ингэж хэлэв хэмээн айлтгав.

5. Тэгтэл Арамын хаан—Одоо яв. Би Израилийн хаанд захидал илгээх болно гэв. Нааман арван талант мөнгө, зургаан мянган алт, арван ээлжийн хувцас авч явлаа.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 5