Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 4:9-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Тэр эмэгтэй нөхөртөө—Үзэгтүн, манайхаар үргэлж дайран өнгөрдөг тэр хүн бол Бурханы ариун хүн гэдгийг би мэдэж байна.

10. Ханатай дээд талын жижиг өрөө хийж, тэнд түүнд зориулан ор, ширээ, сандал, дэнлүүний суурь тавья. Тэр ирэхдээ тэнд орж байг гэв.

11. Нэгэн өдөр Елиша тэнд ирээд, дээд өрөөнд орж, амрав.

12. Тэгээд тэр өөрийн зарц Гехазид хандан—Тэр шунем эмэгтэйг дууд гэв. Гехази тэр эмэгтэйг дуудсанд өнөөх эмэгтэй Елишагийн өмнө зогсов.

13. Елиша Гехазид—Түүнд хэлэхдээ “Үзэгтүн, энэ бүх халамжаараа чи биднийг анхаарлаа. Би чиний төлөө юу хийх вэ? Чиний төлөө хаан, эсвэл цэргийн жанжинд ярих уу?” гээрэй гэв. Эмэгтэй хариулан—Би өөрийн ард түмний дунд амьдардаг гэжээ.

14. Иймээс Елиша—Тэгвэл түүний төлөө юу хийвэл зохих вэ? гэсэнд Гехази—Үнэндээ энэ эмэгтэй хүүхэдгүй бөгөөд түүний нөхөр нь хөгшин билээ гэв.

15. Тэрээр—Түүнийг дууд гэж хэлэв. Гехази түүнийг дуудсанд тэрээр үүдэнд зогсов.

16. Тэгэхэд Елиша—Ирэх жилийн энэ улиралд чи хүү тэврэх болно гэсэнд эмэгтэй—Үгүй, Бурханы хүн болох эзэн минь, та шивэгчиндээ бүү худал хэл хэмээв.

17. Елишагийн түүнд хэлснээр эмэгтэй жирэмсэн болж, дараа жилийн тэр улиралд хүү төрүүлжээ.

18. Хүүхэд өссөн хойноо нэг өдөр тариа хураагчид уруу, эцэг уруугаа очив.

19. Тэрээр эцэгтээ—Миний толгой, миний толгой гэсэнд эцэг нь зарцдаа—Түүнийг эхэд нь аваачиж өг гэж хэлэв.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 4