Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 4:29-34 Ариун Библи, 2004 (АБ2004)

29. Тэгэхэд Елиша Гехазид—Ууцаараа бүсэлж, миний таягийг гартаа аваад, замаараа яв. Хэрэв чи хэн нэгэн хүнтэй дайралдвал түүнтэй бүү мэндлэгтүн. Хэрэв хэн нэгэн хүн чамтай мэндэлбэл түүнд хариу бүү өг. Миний таягийг хөвгүүний нүүрэн дээр тавигтун гэв.

30. Хөвгүүний эх нь—ЭЗЭНий амьд буйгаар болон таны амьд буйгаар тангараглаж байна. Би таныг орхин явахгүй гэв. Елиша босоод, тэр эмэгтэйг дагав.

31. Гехази тэднээс түрүүлэн явж, хөвгүүний нүүрэн дээр таягийг тавьсан боловч дуу чимээ ч, хариу ч байсангүй. Иймээс Гехази Елишатай уулзахаар буцаж ирээд, түүнд—Хүү сэргэсэнгүй гэв.

32. Елишаг гэрт орж ирэхэд, харагтун хүү үхсэн байсан бөгөөд орон дээр нь хэвтсэн байлаа.

33. Ингээд тэр дотогш ороод, хоёулангийнх нь араас хаалгаа хаагаад, ЭЗЭНд залбирав.

34. Тэрээр дээшээ очиж, хүүхдийн дээр хэвтэн, амаа хүүгийн аманд, нүдээ хүүгийн нүдэнд, гараа хүүгийн гар дээр тавьж, хүүгийн дээр сунан хэвтэв. Хүүхдийн бие махбод бүлээн болов.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 4