Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 4:17-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Елишагийн түүнд хэлснээр эмэгтэй жирэмсэн болж, дараа жилийн тэр улиралд хүү төрүүлжээ.

18. Хүүхэд өссөн хойноо нэг өдөр тариа хураагчид уруу, эцэг уруугаа очив.

19. Тэрээр эцэгтээ—Миний толгой, миний толгой гэсэнд эцэг нь зарцдаа—Түүнийг эхэд нь аваачиж өг гэж хэлэв.

20. Зарц түүнийг эхэд нь авчирсанд хүү үд болтол эхийнхээ өвдөг дээр сууж байгаад нас баржээ.

21. Тэр эмэгтэй дээш гарч, Бурханы хүний орон дээр түүнийг хэвтүүлээд, араас нь хаагаад, гарав.

22. Тэгээд тэр нөхрөө дуудаад,—Зарц нараас нэгийг, мөн илжигнүүдээсээ нэгийг надад явуулаач. Би Бурханы хүн уруу гүйгээд ирье гэв.

23. Нөхөр нь—Чи юунд түүн уруу өнөөдөр явах гэв? Өнөөдөр чинь шинэ сар ч биш, амралтын өдөр ч биш шүү дээ гэсэнд эхнэр нь—Зүгээр гэж хариуллаа.

24. Тэгээд тэр эмэгтэй илжгээ эмээллэн, зарцдаа хандан—Жолоодон, урагш яв. Би чамд хэлэхээс нааш миний төлөө хурдаа битгий сааруулаарай гэв.

25. Ингээд өнөөх эмэгтэй явж, Кармел ууланд Бурханы хүн уруу ирлээ. Бурханы хүн тэр эмэгтэйг холоос хараад, өөрийн зарц Гехазид—Хараач, тэнд өнөөх шунем эмэгтэй явна.

26. Түүнтэй уулзахаар гүйж очоод, түүнээс “Чи сайн уу? Нөхөр чинь сайн уу? Хүүхэд сайн уу?” гэж асуугтун гэв. Эмэгтэй хариулахдаа—Сайн гэж хэлэв.

27. Эмэгтэй толгод уруу Бурханы хүн уруу ирээд, хөлөөс нь зуурч авав. Гехази түүнийг зайлуулах гэж ойртлоо. Харин Бурханы хүн—Түүнийг орхи, учир нь түүний сэтгэл дотор нь шаналж байна. ЭЗЭН үүнийг нь надаас нууцлан, надад хэлсэнгүй гэв.

28. Тэгтэл эмэгтэй—Би эзэнээсээ хүү гуйсан уу? Би “Намайг битгий хуураач” гэж хэлээгүй гэж үү? хэмээн хэллээ.

29. Тэгэхэд Елиша Гехазид—Ууцаараа бүсэлж, миний таягийг гартаа аваад, замаараа яв. Хэрэв чи хэн нэгэн хүнтэй дайралдвал түүнтэй бүү мэндлэгтүн. Хэрэв хэн нэгэн хүн чамтай мэндэлбэл түүнд хариу бүү өг. Миний таягийг хөвгүүний нүүрэн дээр тавигтун гэв.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 4