Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 4:12-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Тэгээд тэр өөрийн зарц Гехазид хандан—Тэр шунем эмэгтэйг дууд гэв. Гехази тэр эмэгтэйг дуудсанд өнөөх эмэгтэй Елишагийн өмнө зогсов.

13. Елиша Гехазид—Түүнд хэлэхдээ “Үзэгтүн, энэ бүх халамжаараа чи биднийг анхаарлаа. Би чиний төлөө юу хийх вэ? Чиний төлөө хаан, эсвэл цэргийн жанжинд ярих уу?” гээрэй гэв. Эмэгтэй хариулан—Би өөрийн ард түмний дунд амьдардаг гэжээ.

14. Иймээс Елиша—Тэгвэл түүний төлөө юу хийвэл зохих вэ? гэсэнд Гехази—Үнэндээ энэ эмэгтэй хүүхэдгүй бөгөөд түүний нөхөр нь хөгшин билээ гэв.

15. Тэрээр—Түүнийг дууд гэж хэлэв. Гехази түүнийг дуудсанд тэрээр үүдэнд зогсов.

16. Тэгэхэд Елиша—Ирэх жилийн энэ улиралд чи хүү тэврэх болно гэсэнд эмэгтэй—Үгүй, Бурханы хүн болох эзэн минь, та шивэгчиндээ бүү худал хэл хэмээв.

17. Елишагийн түүнд хэлснээр эмэгтэй жирэмсэн болж, дараа жилийн тэр улиралд хүү төрүүлжээ.

18. Хүүхэд өссөн хойноо нэг өдөр тариа хураагчид уруу, эцэг уруугаа очив.

19. Тэрээр эцэгтээ—Миний толгой, миний толгой гэсэнд эцэг нь зарцдаа—Түүнийг эхэд нь аваачиж өг гэж хэлэв.

20. Зарц түүнийг эхэд нь авчирсанд хүү үд болтол эхийнхээ өвдөг дээр сууж байгаад нас баржээ.

21. Тэр эмэгтэй дээш гарч, Бурханы хүний орон дээр түүнийг хэвтүүлээд, араас нь хаагаад, гарав.

22. Тэгээд тэр нөхрөө дуудаад,—Зарц нараас нэгийг, мөн илжигнүүдээсээ нэгийг надад явуулаач. Би Бурханы хүн уруу гүйгээд ирье гэв.

23. Нөхөр нь—Чи юунд түүн уруу өнөөдөр явах гэв? Өнөөдөр чинь шинэ сар ч биш, амралтын өдөр ч биш шүү дээ гэсэнд эхнэр нь—Зүгээр гэж хариуллаа.

24. Тэгээд тэр эмэгтэй илжгээ эмээллэн, зарцдаа хандан—Жолоодон, урагш яв. Би чамд хэлэхээс нааш миний төлөө хурдаа битгий сааруулаарай гэв.

25. Ингээд өнөөх эмэгтэй явж, Кармел ууланд Бурханы хүн уруу ирлээ. Бурханы хүн тэр эмэгтэйг холоос хараад, өөрийн зарц Гехазид—Хараач, тэнд өнөөх шунем эмэгтэй явна.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 4