Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 4:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Эш үзүүлэгчдийн хөвгүүдийн эхнэрүүдээс нэгэн эмэгтэй Елиша уруу хашхиран,—Таны зарц болох миний нөхөр нас барсан бөгөөд түүнийг ЭЗЭНээс эмээдэг байсныг та мэдэх билээ. Зээлдүүлэгч миний хоёр хүүхдийг өөрийн боолоо болгон авахаар ирсэн юм гэжээ.

2. Елиша түүнд—Чиний төлөө би юу хийх вэ? Гэрт чинь юу байгааг надад хэлээч? гэв. Тэр эмэгтэй—Таны шивэгчинд нэг ваар тосноос өөр юу ч байхгүй хэмээв.

3. Тэгэхэд нь Елиша—Явж, бүх хөршүүдээсээ олон сав суулгыг буюу хоосон сав суулгыг зээлж авагтун. Битгий цөөхөн сав аваарай.

4. Чи дотогш орж, өөрийнхөө болон хөвгүүдийнхээ араас хаалгаа хааж, эдгээр бүх савнууддаа цутган хийж, дүүрснийг нь хажуу тийш тавих ёстой гэв.

5. Ингээд тэр эмэгтэй Елишаг орхин явж, өөрийн болон хөвгүүдийнхээ араас хаалгаа хаав. Тэд түүнд авчирч, тэрээр цутган хийж байлаа.

6. Савнууд дүүрэхэд тэрээр хүүдээ хандан—Надад өөр сав авчирч өгөөч гэсэнд хүү нь түүнд—Өөр сав алга гэв. Тос ч гарахаа болилоо.

7. Дараа нь тэр эмэгтэй ирж, Бурханы хүнд хэлсэн юм. Тэрээр—Явж, тосоо зараад, өрөө төлж, үлдсэнээр нь чи болон хөвгүүд чинь амьдарч болно гэв.

8. Нэгэн өдөр Елиша Шунем уруу явжээ. Тэнд нэгэн алдар нэртэй эмэгтэй байсан бөгөөд тэр түүнийг хоол зооглогтун хэмээн ятгажээ. Ингээд Елиша тэр газраар өнгөрөн явах болгондоо тэднийд хооллодог болжээ.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 4