Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 3:24-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

24. Харин тэд Израилийн хуаранд иртэл израильчууд босож, моабчуудыг цохисон бөгөөд моабчууд тэдний өмнөөс зугтжээ. Тэд моабчуудыг хядсаар тэдний газар нутаг уруу орж урагшлав.

25. Ингээд тэд хотуудыг сүйтгэжээ. Тэдний хүн бүр нь сайн газар нутгийн хэсэг бүрд чулуу хаян түүнийг дүүргэв. Ингээд тэд усны бүх ундаргыг зогсоож, бүх сайн моддыг унагасаар, Кир-харасетад л чулуунуудыг нь үлдээлээ. Харин чулуу дүүгүүрдэгчид явж байгаад тэр газрыг цохив.

26. Өөрийнх нь хувьд тулалдаан дэндүү хатуу ширүүн болохыг Моабын хаан хараад, тэрээр өөрийнхөө хамт илд агсагч долоон зуун хүнийг аваад, Едомын хааны дундуур нэвтрэн гарах гэсэн боловч чадсангүй.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 3