Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 3:23-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

23. Тэгээд тэд—Энэ бол цус байна. Хаад гарцаагүй өөр хоорондоо тулалдаж, нэг нэгнээ хядсан байна. Тиймээс, Моаб аа, олз уруугаа! гэцгээлээ.

24. Харин тэд Израилийн хуаранд иртэл израильчууд босож, моабчуудыг цохисон бөгөөд моабчууд тэдний өмнөөс зугтжээ. Тэд моабчуудыг хядсаар тэдний газар нутаг уруу орж урагшлав.

25. Ингээд тэд хотуудыг сүйтгэжээ. Тэдний хүн бүр нь сайн газар нутгийн хэсэг бүрд чулуу хаян түүнийг дүүргэв. Ингээд тэд усны бүх ундаргыг зогсоож, бүх сайн моддыг унагасаар, Кир-харасетад л чулуунуудыг нь үлдээлээ. Харин чулуу дүүгүүрдэгчид явж байгаад тэр газрыг цохив.

26. Өөрийнх нь хувьд тулалдаан дэндүү хатуу ширүүн болохыг Моабын хаан хараад, тэрээр өөрийнхөө хамт илд агсагч долоон зуун хүнийг аваад, Едомын хааны дундуур нэвтрэн гарах гэсэн боловч чадсангүй.

27. Тэгээд өөрийг нь залгамжлан хаанчлах ёстой байсан ууган хүүгээ тэр аваад, түүнийг хэрмийн дээр шатаалт тахил болгон өргөжээ. Израилийн эсрэг асар их уур хилэн бадарсанд израильчууд түүнээс салж, өөрсдийн нутаг уруугаа буцацгаалаа.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 3