Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 3:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Иудагийн хаан Иехошафатын арван найм дахь жилд Ахабын хүү Иехорам Самарид Израилийн хаан болсон бөгөөд арван хоёр жил хаанчлав.

2. Хэдийгээр эцэг эх шигээ байгаагүй ч тэрээр ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлджээ. Учир нь тэрээр эцгийнхээ бүтээсэн Баалын баганануудыг зайлуулсан юм.

3. Хэдий тийм боловч Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглүүдээс тэрээр зуурч аван, тэднийг орхисонгүй.

4. Моабын хаан Меша хоньчин байсан бөгөөд Израилийн хаанд зуун мянган хурга, зуун мянган хуцын ноосыг төлдөг байв.

5. Харин Ахабыг нас барахад Моабын хаан Израилийн хааны эсрэг босов.

6. Тэр үед Иехорам хаан Самариас гарч, бүх Израилийг цуглуулав.

7. Дараа нь тэр явж, Иудагийн хаан Иехошафатад илгээхдээ—Моабын хаан миний эсрэг бослоо. Моабын эсрэг тулалдахаар чи надтай хамт явах уу? гэж хэлүүлэв. Тэр—Би явна. Би бол чи, миний хүмүүс бол чиний хүмүүс, миний морьд ч чиний морьд мэт билээ хэмээв.

8. Тэрээр—Бид аль замаар явах вэ? гэж асуухад Иехошафат—Едомын цөлийн замаар гэж хариулав.

9. Ингээд Израилийн хаан нь Иудагийн хаан болон Едомын хаантай хамт хөдлөв. Тэд долоо хоног аялан тойрсон бөгөөд тэнд цэрэгт болон тэдний араас яваа мал сүрэгт уух ус байхгүй байв.

10. Тэгтэл Израилийн хаан—Аяа! Моабын саварт өгөх гэж энэ гурван хааныг ЭЗЭН дууджээ гэж хэлэв.

11. Харин Иехошафат—Өөрөөр нь дамжуулан бид ЭЗЭНээс асууж болохоор ЭЗЭНий эш үзүүлэгч энд алга уу? гэв. Израилийн хааны зарц нарын нэг нь хариулж,—Шафатын хүү Елиша энд байна. Тэр Елиагийн гар дээр ус асгадаг байсан гэв.

12. Иехошафат—ЭЗЭНий үг түүнтэй хамт билээ гэжээ. Ингээд Израилийн хаан, Иехошафат болон Едомын хаад түүн уруу очив.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 3