Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 23:28-34 Ариун Библи, 2004 (АБ2004)

28. Иосиагийн бусад үйлс болон түүний хийсэн бүгд Иудагийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү?

29. Түүний өдрүүдэд Египетийн хаан Фараон Неко Ассирийн хаан уруу Евфрат мөрөн тийш очив. Иосиа хаан түүнтэй уулзахаар очтол түүнийг үзээд Мегиддод алав.

30. Түүний зарц нар түүний биеийг тэргэн дотор Мегиддогоос хүргэж Иерусалимд авч ирээд, өөрийнх нь булшинд оршуулжээ. Тэгээд тэр газрын ард түмэн Иосиагийн хүү Иехоахазыг авч, түүнийг тосолж, эцгийнх нь оронд түүнийг хаан болгон өргөмжлөв.

31. Иехоахаз хаан болохдоо хорин гурван настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд гурван сар хаанчилжээ. Түүний эхийг Либнагийн Иеремиагийн охин Хамутал гэдэг байв.

32. Тэрээр эцэг өвгөдийнхөө үйлдсэн бүхнийг дуурайн ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлджээ.

33. Фараон Неко түүнийг Хаматын газар дахь Риблад хорьсон нь тэрээр Иерусалимд захирч чадахгүй болгохын тулд юм. Фараон уг газарт зуун талант мөнгө, нэг талант алтны хэмжээтэй торгууль ногдуулав.

34. Фараон Неко Иосиагийн хүү Елиакимыг эцгийнх нь оронд хаан болгон өргөмжилж, түүний нэрийг Иехоиаким болгон өөрчилжээ. Харин Иехоахазыг Египетэд аваачин, тэр тэндээ үхэв.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 23