Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 23:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Дараа нь хаан хүн илгээж, тэд түүн уруу Иуда болон Иерусалимын бүх ахмадуудыг цуглуулав.

2. Хаан ЭЗЭНий өргөө уруу явахад Иудагийн бүх эрчүүд, Иерусалимын бүх оршин суугчид, мөн тахилч нар, эш үзүүлэгчид болон их, бага бүх ард түмэн түүнтэй хамт ЭЗЭНий өргөө уруу явав. Хаан ЭЗЭНий өргөөнөөс олдсон гэрээний номын бүх үгийг уншиж, тэдэнд сонсгов.

3. Хаан баганын хажууд зогсоод, ЭЗЭНий өмнө гэрээ байгуулан өөрийн бүх зүрх сэтгэлээр, бүх оюун ухаанаар ЭЗЭНийг дагаж, Түүний тушаал, гэрчлэл, зарлигуудыг сахиж, энэ номд бичигдсэн уг гэрээний үгсийг гүйцэлдүүлнэ гэсэнд бүх ард түмэн уг гэрээнд нэгджээ.

4. Дараа нь хаан тэргүүн тахилч Хилкиа, дэд тушаалын тахилч нар болон хаалгач нарт Баал, Ашера болон тэнгэрийн бүх эрхэст зориулан хийгдсэн бүх эдлэлийг ЭЗЭНий сүмээс гаргахыг тушаав. Тэрээр тэдгээрийг Иерусалимын гадна Кидроны талд шатаан, үнсийг нь Бетелд аваачжээ.

5. Иудагийн хотууд болон Иерусалимын ойр орчимд мөргөлийн өндөрлөгүүд дээр утлага уугиулахаар Иудагийн хаадын томилсон шүтээнүүдийн тахилч нарыг, мөн Баал, нар, сар, оддын ордууд болон тэнгэрийн бүх эрхэст утлага уугиулагчдыг тэр хөөн зайлуулав.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 23