Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 22:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Иосиа хаан болохдоо найман настай байсан бөгөөд Иерусалимд гучин нэгэн жил хаанчлав. Түүний эхийг Бозкатын Адаиагийн охин Иедида гэдэг байв.

2. Тэрээр ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэн, өөрийн өвөг эцэг Давидын бүх замаар замнаж, зүүн баруун уруу ч хазайгаагүй.

3. Иосиа хааны арван найм дахь жилд гүүш Мешулламын ач Азалиагийн хүү Шафаныг хаан ЭЗЭНий өргөө уруу илгээн,—

4. Дааман хаалганы сахиулуудын ард түмнээс цуглуулсан мөнгө болох ЭЗЭНий өргөөнд авчирсан мөнгийг тоолуулахын тулд тэргүүн тахилч Хилкиа уруу очигтун.

5. Тэр мөнгийг ЭЗЭНий өргөөг хариуцан ажиглаж буй хүмүүсийн гарт даатгаад, тэд түүнийг өргөөний эвдрэлийг засварлахаар ЭЗЭНий өргөөнд буй ажилчдад,

6. мужаанууд, барилгачид болон чулуучдад, мөн өргөөг засварлахаар гуалин ба цавчсан чулуу худалдаж авахад зориулан өгөгтүн.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 22