Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 21:3-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Тэр өөрийн эцэг Хезекиагийн нураан хаясан мөргөлийн өндөрлөгүүдийг сэргээн барьж, Израилийн хаан Ахабын хийсэн шиг Баалд зориулан тахилын ширээг босгон, Ашераг бүтээж, бас тэнгэрийн бүх эрхэст мөргөн, үйлчлэв.

4. Тэрээр ЭЗЭНий өргөө дотор тахилын ширээнүүд босгов.Энэ өргөөний талаар “Иерусалимд Би Өөрийн нэрийг тавина” гэж ЭЗЭН айлдсан юм.

5. Тэрээр ЭЗЭНий өргөөний хоёр хашаанд тэнгэрийн бүх эрхэст зориулан тахилын ширээнүүд босгов.

6. Тэр өөрийн хөвгүүнийг гал дундуур явуулан, ид шидийг үйлдэж, мэргэ төлөг ашиглан, сүнс дуудагчид болон хар домч нартай холбогджээ. ЭЗЭНий мэлмийд үлэмж их бузар мууг үйлдсэнээрээ тэрээр ЭЗЭНийг уурлахад хүргэжээ.

7. Дараа нь тэр өөрийн бүтээсэн Ашерагийн сийлмэл хөргийг өргөө дотор байрлуулав. Энэ өргөөний тухай Давидад болон түүний хүү Соломонд ЭЗЭН айлдахдаа—Би Израилийн бүх овгуудаас сонгосон энэ өргөө болон Иерусалимд Би Өөрийн нэрийг үүрд мөнхөд тавих болно.

8. Хэрвээ тэд Миний тушаасан болгоны дагуу, мөн Миний боол Мосегийн тэдэнд тушаасан бүх хуулийн дагуу сахин үйлдэж байвал Би тэдний эцэг өвгөдөд өгсөн газар нутгаас Израилийн хөлийг дахин хэзээ ч тэнүүчлүүлэхгүй гэсэн билээ.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 21