Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 21:15-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Учир нь тэдний эцэг өвгөд Египетээс гарсан өдрөөс эхлээд энэ өдрийг хүртэл тэд Миний мэлмийд бузар мууг үйлдэж, Намайг уурлахад хүргэж байсан юм” хэмээв гэжээ.

16. Манассе ЭЗЭНий мэлмийд бузар мууг хийж, Иудагаар нүгэл үйлдүүлсэн тэр нүглээс гадна гэмгүй цусыг үлэмж их урсган, Иерусалимын нэг захаас нөгөө зах хүртэл дүүргэсэн билээ.

17. Манассегийн бусад үйлс болон түүний хийсэн бүхэн, түүний үйлдсэн нүглүүд Иудагийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү?

18. Манассе эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, өөрийн гэрийн цэцэрлэг болох Уззагийн цэцэрлэгт оршуулагджээ. Түүний хүү Амон түүний оронд хаан болжээ.

19. Амон хаан болохдоо хорин хоёр настай байсан бөгөөд Иерусалимд хоёр жил хаанчлав. Түүний эхийг Иотбагийн Харузын охин Мешуллемет гэдэг байв.

20. Тэр өөрийн эцэг Манассегийн үйлдсэний адил ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв.

21. Учир нь тэр эцгийнхээ явсан бүх замаар замнаж, эцгийнхээ үйлчилж байсан шүтээнүүдэд үйлчилж, тэдгээрт мөргөсөн билээ.

22. Тэр эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг умартан, ЭЗЭНий замаар явсангүй.

23. Амоны зарц нар түүний эсрэг хуйвалдаж, хааныг өөрийнх нь гэрт алав.

24. Дараа нь тэр газрын ард түмэн Амон хааны эсрэг хуйвалдсан бүх хүнийг алж, түүний оронд түүний хүү Иосиаг хаанаар өргөмжилжээ.

25. Амоны хийсэн бусад үйлс Иудагийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү?

26. Тэрээр Уззагийн цэцэрлэг дэх өөрийн булшинд оршуулагджээ. Түүний хүү Иосиа түүний оронд хаан болсон юм.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 21