Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 20:17-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. “Үзэгтүн, чиний гэрт байгаа бүхэн, чиний эцэг өвгөдийн энэ өдрийг хүртэл цуглуулсан бүхнийг Вавилон зөөх өдрүүд ирж байна. Юу ч үлдэхгүй” гэж ЭЗЭН айлдаж байна.

18. “Чиний үр удам, чиний төрүүлэх хөвгүүдээс зарим нь аваачигдана. Тэд Вавилоны хааны ордонд түшмэд болно” гэв гэжээ.

19. Тэгэхэд Хезекиа Исаиад—Таны хэлсэн ЭЗЭНий үг нь сайн юм гэв. Учир нь тэр “Хэрэв миний өдрүүдэд л амар амгалан, үнэн байвал болох юм бус уу?” гэж боджээ.

20. Хезекиагийн бусад үйлс, түүний бүх чадал, тэр хэрхэн цөөрөм болон ус түгээгүүрийн хоолойг байгуулж, хот уруу ус татсан зэрэг нь Иудагийн Хаадын Шастир Номд тэмдэглэгдээгүй гэж үү?

21. Ингээд Хезекиа эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, түүний хүү Манассе түүний оронд хаан болов.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 20