Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 2:5-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Иерихо дахь эш үзүүлэгчдийн хөвгүүд Елишад дөхөн ирээд, түүнд—ЭЗЭН эзнийг тань таны хажуугаас өнөөдөр авч явах болно гэдгийг та мэдэх үү? гэж хэлэв. Елиша хариулахдаа—Тийм ээ, би мэднэ, дуугүй байгтун гэв.

6. Тэгэхэд Елиа түүнд—ЭЗЭН намайг Иордан уруу илгээсэн учир чи энд үлдээч гэхэд Елиша—ЭЗЭНий амьд буйгаар болон таны амьд буйгаар тангараглаж байна. Би таныг орхихгүй гэв. Ингээд тэр хоёр цааш явав.

7. Тэр хоёрыг Иорданы дэргэд зогсох зуур эш үзүүлэгчдийн хөвгүүдээс тавин хүн ирж, харалдаа зайдуу зогсов.

8. Елиа нөмрөгөө авч эвхээд усыг цохиход тэр нь хоёр тийш хуваагдсанд тэр хоёр хуурай газраар гатлан гарлаа.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 2