Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 2:2-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Елиа Елишад—ЭЗЭН намайг Бетел хүртэл илгээсэн учир чи энд үлдээч гэсэн боловч Елиша—ЭЗЭНий амьд буйгаар болон таны амьд буйгаар тангараглаж байна. Би таныг орхихгүй гэв. Тиймээс тэд Бетел уруу явав.

3. Тэгтэл Бетел дахь эш үзүүлэгчдийн хөвгүүд Елиша уруу гарч ирээд, түүнд—ЭЗЭН эзнийг тань таны хажуугаас өнөөдөр авч явах болно гэдгийг та мэдэх үү? гэж хэлэв. Елиша хэлэхдээ—Тийм ээ, би мэднэ. Дуугүй байгтун гэв.

4. Елиа түүнд—ЭЗЭН намайг Иерихо уруу илгээсэн учир чи энд үлдээч гэсэн боловч Елиша—ЭЗЭНий амьд буйгаар болон таны амьд буйгаар тангараглаж байна. Би таныг орхихгүй гэж хэлэв. Тиймээс тэд Иериход ирлээ.

5. Иерихо дахь эш үзүүлэгчдийн хөвгүүд Елишад дөхөн ирээд, түүнд—ЭЗЭН эзнийг тань таны хажуугаас өнөөдөр авч явах болно гэдгийг та мэдэх үү? гэж хэлэв. Елиша хариулахдаа—Тийм ээ, би мэднэ, дуугүй байгтун гэв.

6. Тэгэхэд Елиа түүнд—ЭЗЭН намайг Иордан уруу илгээсэн учир чи энд үлдээч гэхэд Елиша—ЭЗЭНий амьд буйгаар болон таны амьд буйгаар тангараглаж байна. Би таныг орхихгүй гэв. Ингээд тэр хоёр цааш явав.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 2