Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 2:17-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Гэвч түүнийг ичтэл тэд ятгахад тэр—Илгээгтүн гэв. Иймээс тэд тавин эрсийг илгээв. Тэд гурван өдөр эрж хайсан боловч түүнийг олсонгүй.

18. Елишаг Иериход байх үед тэд түүн уруу буцаж иржээ. Тэр тэдэнд—Би та нарт “Битгий яв” гэж хэлээгүй юу? гэв.

19. Тэгтэл тэр хотын хүмүүс Елишад—Харагтун, энэ хотын байдал нь эзэн таны харж байгаачлан тааламжтай боловч ус нь муу, мөн газар нутаг нь үржил шимгүй юм гэв.

20. Елиша—Надад шинэ сав авчирч дотор нь давс хий гэв. Тэд түүнд авчрав.

21. Тэрээр усны ундарга уруу очин, түүн уруу давсаа асгаад,—ЭЗЭН ингэж айлдаж байна “Би энэ усыг цэвэршүүлсэн юм. Энд дахин үхэл ба үргүйдэл байхгүй болно гэв.

22. Ийнхүү Елишагийн хэлсэн үгийн дагуу ус цэвэршсэн нь өнөөдрийг хүртэл байна.

23. Дараа нь тэр тэндээс Бетел уруу явав. Түүнийг замаар явж байтал хотоос залуу хөвгүүд гарч ирээд, түүнийг дооглон, түүн уруу—Халзан толгойт оо, чи дээшээ яв. Халзан толгойт оо, чи дээшээ яв гэцгээв.

24. Тэрээр арагшаа харж, ЭЗЭНий нэрээр тэднийг хараав. Тэгэхэд хоёр эм баавгай модон дотроос гарч ирээд, тэднээс дөчин хоёр хөвгүүнийг тастчин хаяв.

25. Тэр тэндээс Кармел уул уруу яваад, тэндээс Самари уруу буцав.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 2