Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 19:4-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Амьд Бурханыг доромжлохоор өөрийн эзэн Ассирийн хаанаас илгээгдсэн Рабшакегийн үгийг таны Бурхан ЭЗЭН сонсох биз. Таны Бурхан ЭЗЭН сонссон үгийнхээ төлөө түүнийг зэмлэнэ биз. Тиймээс үлдсэн амьд хүмүүсийн төлөө залбирлаа өргөөч” хэмээв гэжээ.

5. Ингээд Хезекиа хааны зарц нар Исаиа уруу ирэв.

6. Исаиа тэдэнд—Та нар эзэндээ ингэж хэлэгтүн. “ЭЗЭН ийн айлдаж байна «Намайг доромжилсон Ассирийн хааны боолуудын үгс буюу чамд сонсогдсон тэдгээр үгсээс болж бүү айгтун.

7. Үзэгтүн, Би түүний дотор нэг сүнс тавихад, тэр нэг мэдээ сонсоод өөрийн нутагтаа буцна. Би түүнийг нутагт нь илдээр унагана» хэмээв” гээрэй гэж хэлжээ.

8. Дараа нь Рабшаке буцаж ирээд, Ассирийн хаанд Лахишийг орхисныг сонсоод, түүнийг Либнагийн эсрэг дайтаж байхад нь олов.

9. Мөн Кушийн хаан Тирхакагийн тухайд—Үзэгтүн, тэр өөрийн чинь эсрэг дайтахаар хөдөлсөн гэхийг сонсоод, тэр Хезекиад элч нарыг илгээж,—

10. Иудагийн хаан Хезекиад та нар ингэж хэл. “Чиний итгэдэг Бурхан «Иерусалим Ассирийн хааны гарт өгөгдөхгүй» хэмээн чамайг бүү мэхлэг.

11. Үзэгтүн, Ассирийн хаад бүх газруудыг бүрэн устгаж, юу хийснийг нь чи сонссон билээ. Тэгэхээр чи аврагдана гэж үү?

12. Гозан, Харан, Резеф мөн Телассарт байсан Едений хөвгүүдийг миний эцэг өвгөд устгахад, тэр үндэстнүүдийн бурхад тэднийг аварсан уу?

13. Хаматын хаан, Арпадын хаан, Сефарваим хотын хаан болон Хена, Иввагийн хаад хаана байна?” гээрэй гэв.

14. Тэгээд Хезекиа элч нарын гараас захидлыг авч уншаад, ЭЗЭНий өргөө уруу явж, уг захидлыг ЭЗЭНий өмнө дэлгэв.

15. Хезекиа ЭЗЭНий өмнө залбиран,—Херубуудын дээр залрагч, Израилийн Бурхан болох ЭЗЭН, Та бол дэлхий дээрх бүх хаанчлалуудын ганц Бурхан мөн. Та тэнгэр, газрыг бүтээсэн билээ.

16. ЭЗЭН, чих тавин сонсооч. ЭЗЭН, мэлмий талбин хараач. Амьд Бурханыг доромжлохоор Сеннахерибын илгээсэн үгсийг сонсооч.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 19