Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 19:30-37 Ариун Библи, 2004 (АБ2004)

30. Иудагийн гэрийн амьд үлдэгсэд дахин доогуураа үндэслэн, дээгүүрээ үр жимс гаргах болно.

31. Учир нь Иерусалимаас үлдэгсэд, Сион уулаас аврагдагсад гарч ирнэ. ЭЗЭНий зүтгэл үүнийг гүйцэлдүүлнэ.

32. Тийм учраас Ассирийн хааны талаар ЭЗЭН ингэж айлдаж байна «Тэр энэ хот уруу ирэхгүй, нум сумаар ч харвахгүй. Хотын өмнө тэрээр бамбайтай ирэхгүй, бүслэлт овоо ч босгохгүй.

33. Тэр ирсэн замаараа буцах болно. Тэр энэ хот уруу ирэхгүй» гэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

34. “Учир нь Би Өөрийнхөө төлөө болон Миний зарц Давидын төлөө энэ хотыг аврахын тулд түүнийг хамгаалах болно” гэв гэж хэлжээ.

35. Тэр шөнө нь ЭЗЭНий тэнгэр элч гарч ирээд, ассиричуудын хуаранд зуун наян таван мянган хүнийг цохив. Хүмүүс өглөө эрт босоод хартал, тэд бүгд үхэцгээсэн байжээ.

36. Ингээд Ассирийн хаан Сеннахериб хөдлөн, буцаж, Ниневед амьдрав.

37. Түүнийг өөрийн Нисрох бурхны дугандаа мөргөл үйлдэж байхад нь Адраммелех, Шарезер нар түүнийг илдээр алаад, өөрсдөө Арарат нутаг уруу зугтав. Түүний оронд хүү Есархаддон нь хаан болжээ.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 19