Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 19:16-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. ЭЗЭН, чих тавин сонсооч. ЭЗЭН, мэлмий талбин хараач. Амьд Бурханыг доромжлохоор Сеннахерибын илгээсэн үгсийг сонсооч.

17. ЭЗЭН, Ассирийн хаад үнэхээр үндэстнүүдийг болон тэдний газар нутгийг сүйтгээд,

18. тэдний бурхдыг галд хаясан. Учир нь тэдгээр нь бурхад бус, харин хүний гарын бүтээл, мод, чулуу байв. Тиймээс тэд устсан билээ.

19. Бидний Бурхан ЭЗЭН, дэлхийн бүх хаанчлалуудад, ЭЗЭН, Та бол цорын ганц Бурхан гэдгийг мэдүүлэхийн тулд одоо биднийг түүний гараас авраач гэж би залбирч байна гэв.

20. Тэгээд Амозын хүү Исаиа Хезекиад илгээн,—Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Ассирийн хаан Сеннахерибын талаар чи Надад залбирсан учраас Би чамайг сонслоо” гэв.

21. Түүний эсрэг ЭЗЭНий айлдсан үг энэ юм.“Чамайг Сионы онгон охин басамжлан, элэглэв.Чиний араас Иерусалимын охин толгойгоо сэгсрэв.

22. Чи хэнийг басамжлан, доромжилсон бэ?Чи хэний эсрэг дуугаа өндөрсгөн, ихэмсгээр нүдээ өргөв?Израилийн Ариун Нэгэний эсрэг!

23. Чи элч нараараа дамжуулан Эзэнийг доромжилж,«Би өөрийн олон тэргээр уулсын өндөрлөгүүдэд,Ливаны хамгийн алслагдсан хэсгүүдэд хүрлээ.Би тэндхийн өндөр хуш, шилмэл нарс моддыг тас цавчлаа.Би түүний хамгийн өндөр оргил, хамгийн өтгөн ойд нэвтрэн орсон билээ.

24. Би малтаж, харийн ус ууж,хөлийнхөө улаар Египетийн бүх голыг хатаасан билээ» гэжээ.

25. Чи сонсоогүй юм уу?Би үүнийг өнө эртнээс төлөвлөж,дээр үед хийсэн юм.Чамаар бэхлэгдсэн хотуудыг нуранги балгас болгон эргүүлэхийн тулдодоо Би үүнийг биелүүлэхээр авчирлаа.

26. Ийм учраас тэдний оршин суугчид чадал дутаж,айн түгшиж, ичгүүрт орсон.Тэд хээр талын өвс, ногоо шиг,байшингийн орой дээрх ургаж нахиалахаасаа өмнө хатдаг өвс мэт болов.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 19