Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 17:1-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Иудагийн хаан Ахазын арван хоёр дахь жилд Елагийн хүү Хошеа Самарид Израилийн хаан болж, есөн жил хаанчлав.

2. Тэрээр ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдсэн боловч өөрийнх нь өмнө байсан Израилийн хаад шиг үйлдээгүй билээ.

3. Ассирийн хаан Шалманесер түүний эсрэг ирсэнд Хошеа түүний боол болж, түүнд алба гувчуур өгөв.

4. Гэвч Египетийн хаан Со уруу элч илгээн, жилээс жилд үйлдэж байсан шигээ Ассирийн хаанд алба гувчуур өргөхөө больсонд Хошеагийн хуйвалдааныг Ассирийн хаан мэджээ. Тиймээс Ассирийн хаан Хошеаг шоронд хорьжээ.

5. Тэгээд Ассирийн хаан бүх газрыг цөмрөн дайрч, Самари уруу очиж, түүнийг гурван жил бүсэлжээ.

6. Хошеагийн ес дэх жилд Ассирийн хаан Самарийг эзэлж, израильчуудыг Ассири уруу цөллөгт авч яваад, тэднийг Гозан гол Хала ба Хаборт болон медечүүдийн хотуудад суурьшуулав.

7. Энэ нь Израилийн хөвгүүд өөрсдийг нь Египетийн хаан Фараоны гар дороос, Египетийн газраас гаргасан өөрсдийн Бурхан ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэж, өөр бурхдаас эмээж,

8. Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүдийн болон Израилийн хаадын бий болгосон ёс заншлуудаар явснаас болсон юм.

9. Израилийн хөвгүүд өөрсдийн Бурхан ЭЗЭНийхээ эсрэг зөв бус зүйлсийг нууцаар үйлдсэн билээ. Бүх сууриндаа харуулын цамхгаас эхлээд бэхлэгдсэн хот хүртэл тэд өөрсдөдөө зориулан мөргөлийн өндөрлөгүүдийг босгосон юм.

10. Тэд өөрсдөдөө зориулан бүх өндөр толгод болон ногоон мод бүрийн доор багананууд ба ашерагийн шонгуудыг босгож,

11. тэндээ тэдний өмнөөс ЭЗЭНий цөлөн авч явсан үндэстнүүд шиг тэд бүх мөргөлийн өндөрлөгүүд дээр утлага уугиулав. Тэд ЭЗЭНийг өдөөн бузар муу зүйлс хийв.

12. ЭЗЭНий тэдэнд “Та нар үүнийг үйлдэж болохгүй” гэж айлдсан шүтээнүүдэд тэд үйлчлэв.

13. Гэсэн хэдий ч ЭЗЭН Өөрийн бүх эш үзүүлэгчид болон үзмэрч бүрээр дамжуулан Израиль ба Иудад анхааруулж,—Өөрсдийн бузар муу замуудаас эргэж, та нарын эцэг өвгөдөд Миний тушаасан болон Өөрийн зарц нар эш үзүүлэгчдээр дамжуулан Миний та нарт илгээсэн бүх хуулийн дагуу Миний тушаал, Миний тогтоолуудыг сахигтун гэж айлдаж байв.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 17