Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 16:5-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Дараа нь Арамын хаан Резин болон Ремалиагийн хүү Израилийн хаан Пека нар дайтахаар Иерусалим уруу иржээ. Тэд Ахазыг бүслэн авсан боловч дийлж чадахгүй байв.

6. Тэр үед Арамын хаан Резин Елатыг Арамд буцаасан бөгөөд иудейчүүдийг Елатаас бүгдийг нь гаргасан билээ. Арамейчууд Елатад ирж, энэ өдрийг хүртэл тэнд амьдарсан юм.

7. Ингэхэд Ахаз Ассирийн хаан Тиклат-пилесерт элч нарыг илгээн,—Би таны зарц болон таны хүү билээ. Ирж, миний эсрэг босож буй Арамын хаан болон Израилийн хааны гараас намайг аварч өгөөч хэмээн уламжлуулав.

8. Ахаз ЭЗЭНий өргөө болон хааны гэрийн эрдэнэсийн сангуудаас олдсон мөнгө алтыг авч, Ассирийн хаанд бэлэг илгээв.

9. Тиймээс Ассирийн хаан түүнийг сонсов. Ассирийн хаан Дамаскийн эсрэг хөдөлж, түүнийг эзлэн аваад, Кир уруу цөллөгт авч явж, Резинийг алжээ.

10. Ингээд Ахаз хаан Ассирийн хаан Тиклат-пилесертай уулзахаар Дамаск уруу явж, Дамаск дахь тахилын ширээг харав. Ахаз хаан уг тахилын ширээний хэв ба загварыг хийцийнх нь дагуу тахилч Уриад илгээв.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 16