Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 16:13-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. тахилын ширээн дээр өөрийн шатаалт тахил ба өөрийн идээн өргөлийг өргөж, өөрийн ундаан өргөлөө цутгаж, өөрийн эвийн тахилын цусыг цацав.

14. ЭЗЭНий өмнө байдаг хүрэл тахилын ширээг тэрээр өргөөний урд тал буюу тахилын ширээ ба ЭЗЭНий өргөөний хоорондоос авчирч, өөрийн тахилын ширээний хойд талд тавьжээ.

15. Тэгээд Ахаз хаан тахилч Уриад тушаан,—Өглөөний шатаалт тахил, үдшийн идээн өргөл, хааны шатаалт тахил болон түүний идээн өргөлийг, энэ газрын бүх ард түмний шатаалт тахил, идээн өргөл, ундаан өргөлүүд бүгдийг нь том тахилын ширээн дээр өргө. Мөн түүн дээр шатаалт тахил болон тахилын бүх цусыг цац. Харин би тахилын хүрэл ширээг залбиран асуухдаа хэрэглэнэ гэв.

16. Ингээд тахилч Уриа Ахаз Хааны тушаасан бүгдийн дагуу биелүүлэв.

17. Дараа нь Ахаз хаан тавиуруудын самбаруудыг салгаад, угаалгын савыг нь авав. Тэр бас доор нь байсан хүрэл үхрүүдийн дээрээс тэнгисийг салган аваад, түүнийг чулуун тавцан дээр тавив.

18. Ассирийн хаанаас болж өргөө дотор тэдний барьсан амралтын өдөрт зориулсан жим болон хааны гадна хаалгыг тэрээр ЭЗЭНий өргөөнөөс зайлуулав.

19. Ахазын үйлдсэн бусад үйлс Иудагийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү?

20. Ингээд Ахаз эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, эцэг өвгөдийнхөө хамт Давидын хотод оршуулагдав. Түүний хүү Хезекиа түүний оронд хаанчлав.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 16