Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 15:7-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Азариа эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд тэд түүнийг эцэг өвгөдийнх нь хамт Давидын хотод оршуулсан юм. Түүний хүү Иотам түүний оронд хаан болов.

8. Иудагийн хаан Азариагийн гучин найм дахь жилд Иеробоамын хүү Зехариа Израилийн хаан болж Самарид зургаан сар захирав.

9. Тэр эцэг өвгөдийнхөө үйлдсэний адил ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв. Тэрээр Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглүүдээс холдсонгүй.

10. Дараа нь Иабешийн хүү Шаллум түүний эсрэг хуйвалдаж, ард түмний өмнө түүнийг цохин алж, түүний байранд хаанчлав.

11. Зехариагийн бусад үйлс, харагтун, тэд Израилийн Хаадын Шастир Номд бичигдсэн билээ.

12. Энэ бол Иехүд хандан “Дөрөв дэх үе хүртэлх чиний хөвгүүд Израилийн хаан ширээнд суух болно” гэж айлдсан ЭЗЭНий үг юм. Энэ нь тийнхүү биелэгджээ.

13. Иабешийн хүү Шаллум, Иудагийн хаан Уззиагийн гучин ес дэх жилд хаан болж, Самарид нэг сар хаанчлав.

14. Дараа нь Гадийн хүү Менахем Тирзагаас хөдлөн Самарид ирж, Иабешийн хүү Шаллумыг Самарид цохин алж, түүний оронд хаан болов.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 15