Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 15:24-36 Ариун Библи, 2004 (АБ2004)

24. Тэрээр ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв. Тэрээр Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглүүдээс салсангүй.

25. Дараа нь түүний түшмэл болох Ремалиагийн хүү Пека түүний эсрэг хуйвалдаан зохиож, түүнийг Аргоб, Арие нарын хамт хааны гэрийн шилтгээнд, Самарид цохив. Пекагийн хамт гилеадчуудаас тавин эрс байсан бөгөөд тэрээр хааныг алж түүний оронд хаан болов.

26. Пекахиагийн бусад үйлс болон түүний хийсэн бүхэн, харагтун, тэдгээр нь Израилийн Хаадын Шастир Номд бичигдсэн юм.

27. Иудагийн хаан Азариагийн тавин хоёр дахь жилд Ремалиагийн хүү Пека Самарид Израилийн хаан болж, хорин жил хаанчлав.

28. Тэрээр ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв. Тэрээр Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглүүдээс салсангүй.

29. Израилийн хаан Пекагийн өдрүүдэд Ассирийн хаан Тиглат-пилесер ирж, Ион, Абел-бет-маака, Ианоа, Кедеш, Хазор, Гилеад болон Галил буюу Нафталийн бүх газар нутгийг эзлэн авав. Тэрээр тэднийг Ассири уруу олзлон авч явжээ.

30. Елагийн хүү Хошеа Ремалиагийн хүү Пекагийн эсрэг хуйвалдаан зохиож, түүнийг цохиж алаад, Уззиагийн хүү Иотамын хорь дахь жилд түүний байранд хаан болов.

31. Пекагийн бусад үйлс болон түүний хийсэн бүхэн, харагтун, тэр нь Израилийн Хаадын Шастир Номд бичигдсэн юм.

32. Израилийн хаан Ремалиагийн хүү Пекагийн хоёр дахь жилд Иудагийн хаан Уззиагийн хүү Иотам хаан болов.

33. Тэрээр хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд арван зургаан жил хаанчилсан юм. Түүний эхийг Задокийн охин Иеруша гэдэг байв.

34. Тэрээр ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэв. Тэрээр өөрийн эцэг Уззиагийн хийсэн бүгдийг дуурайв.

35. Зөвхөн мөргөлийн өндөрлөгүүд зайлуулагдсангүй. Ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил өргөж, утлага уугиулсаар байв. Тэрээр ЭЗЭНий өргөөний дээд хаалгыг босгосон юм.

36. Иотамын бусад үйлс болон түүний хийсэн бүхэн Иудагийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү?

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 15