Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 15:13-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Иабешийн хүү Шаллум, Иудагийн хаан Уззиагийн гучин ес дэх жилд хаан болж, Самарид нэг сар хаанчлав.

14. Дараа нь Гадийн хүү Менахем Тирзагаас хөдлөн Самарид ирж, Иабешийн хүү Шаллумыг Самарид цохин алж, түүний оронд хаан болов.

15. Шаллумын бусад үйлс болон түүний зохиосон хуйвалдаан, харагтун, тэдгээр нь Израилийн Хаадын Шастир Номд бичигдсэн юм.

16. Тэгээд Менахем Тирзагаас өгсүүлээд, Тифсаг, түүн дотор байсан бүх хүнийг болон хил хязгаарыг нь цохисон юм. Тэд хотын хаалгыг нээж өгөөгүйгээс болж тэр бүх жирэмсэн эмэгтэйчүүдийг нь цохиж, сийчив.

17. Иудагийн хаан Азариагийн гучин ес дэх жилд Гадийн хүү Менахем Израилийн хаан болж, Самарид арван жил хаанчлав.

18. Тэрээр ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв. Тэрээр Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглээс бүх өдрүүдийнхээ туршид салсангүй.

19. Ассирийн хаан Пул тэр нутгийн эсрэг ирсэн бөгөөд түүний удирдлага доор хаанчлалыг бэхжүүлэхдээ түүний гарыг өөртэйгөө хамт байлгахын тулд Менахем Пулд мянган мөнгөн талант өгчээ.

20. Тэгээд Ассирийн хаанд төлөх гэж Израилиас буюу бүх баян хүчирхэг хүнээс, хүн тус бүрээс тавин шекел мөнгийг Менахем албадан гаргуулав. Тиймээс Ассирийн хаан тэр нутагт үлдэлгүй буцжээ.

21. Менахемын бусад үйлс болон түүний хийсэн бүхэн Израилийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү?

22. Менахем эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд түүний хүү Пекахиа түүний оронд хаан болов.

23. Иудагийн хаан Азариагийн тавь дахь жилд Менахемын хүү Пекахиа Самарид Израилийн хаан болж, хоёр жил захирав.

24. Тэрээр ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв. Тэрээр Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглүүдээс салсангүй.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 15