Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 15:12-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Энэ бол Иехүд хандан “Дөрөв дэх үе хүртэлх чиний хөвгүүд Израилийн хаан ширээнд суух болно” гэж айлдсан ЭЗЭНий үг юм. Энэ нь тийнхүү биелэгджээ.

13. Иабешийн хүү Шаллум, Иудагийн хаан Уззиагийн гучин ес дэх жилд хаан болж, Самарид нэг сар хаанчлав.

14. Дараа нь Гадийн хүү Менахем Тирзагаас хөдлөн Самарид ирж, Иабешийн хүү Шаллумыг Самарид цохин алж, түүний оронд хаан болов.

15. Шаллумын бусад үйлс болон түүний зохиосон хуйвалдаан, харагтун, тэдгээр нь Израилийн Хаадын Шастир Номд бичигдсэн юм.

16. Тэгээд Менахем Тирзагаас өгсүүлээд, Тифсаг, түүн дотор байсан бүх хүнийг болон хил хязгаарыг нь цохисон юм. Тэд хотын хаалгыг нээж өгөөгүйгээс болж тэр бүх жирэмсэн эмэгтэйчүүдийг нь цохиж, сийчив.

17. Иудагийн хаан Азариагийн гучин ес дэх жилд Гадийн хүү Менахем Израилийн хаан болж, Самарид арван жил хаанчлав.

18. Тэрээр ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв. Тэрээр Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглээс бүх өдрүүдийнхээ туршид салсангүй.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 15