Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 15:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Израилийн хаан Иеробоамын хорин долоо дахь жилд Иудагийн хаан Амазиагийн хүү Азариа хаан болжээ.

2. Тэрээр хаан болохдоо арван зургаан настай байсан бөгөөд Иерусалимд тавин хоёр жил хаанчлав. Түүний эхийг Иерусалимын хүн Иеколиа гэдэг байв.

3. Тэр өөрийн эцэг Амазиагийн хийсэн бүгдийг дуурайн ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэв.

4. Зөвхөн мөргөлийн өндөрлөгүүдийг зайлуулсангүй. Ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил өргөж, утлага уугиулсаар байв.

5. ЭЗЭН хааныг цохисонд тэрээр үхэх өдрөө хүртэл уяман өвчтэй болж тусдаа ордонд амьдарчээ. Хааны хүү Иотам өрх гэрээ толгойлон, нутгийн хүмүүсийг шүүжээ.

6. Азариагийн бусад үйлс болон түүний хийсэн бүхэн Иудагийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү?

7. Азариа эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд тэд түүнийг эцэг өвгөдийнх нь хамт Давидын хотод оршуулсан юм. Түүний хүү Иотам түүний оронд хаан болов.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 15