Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 13:7-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Арамын хаан Иехоахазын цэргийг устган, үтрэмийн тоос шороо мэт болгож орхисон тул тэдэнд ердөө л тавин морьтон, арван тэрэг болон арван мянган явган цэрэг л үлджээ.

8. Иехоахазын бусад үйлс, түүний хийсэн бүх юм болон түүний хүч чадал Израилийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү?

9. Иехоахаз эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, тэд түүнийг Самарид оршуулав. Түүний хүү Иоаш түүний оронд хаан болов.

10. Иудагийн хаан Иоашийн гучин долоо дахь жилд Иехоахазын хүү Иехоаш Самарид Израилийн хаан болж, арван зургаан жил захирчээ.

11. Тэрээр ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв. Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын бүх нүглүүдээс тэр эргэлгүй, харин тэдгээрийн дотор явжээ.

12. Иоашийн бусад үйлс, түүний хийсэн бүх юм, Иудагийн хаан Амазиагийн эсрэг тулалдсан түүний хүч чадал зэрэг нь Израилийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү?

13. Ингээд Иоаш эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, Иеробоам түүний сэнтийд заларчээ. Иоаш Израилийн хаадтай хамт Самарид оршуулагджээ.

14. Елиша түүнийг үхэлд хүргэхээр өвчтэй болоход Израилийн хаан Иоаш түүн уруу ирээд, түүний өмнө уйлан,—Эцэг минь, эцэг минь, Израилийн тэрэг ба түүний морьтон оо! гэв.

15. Елиша түүнд—Нум сумаа ав гэхэд тэрээр нум сумаа авав.

16. Тэгээд Елиша Израилийн хаанд—Гараа нуман дээр тавигтун гэхэд тэрээр гараа тавьсан бөгөөд дараа нь Елиша түүний гар дээр өөрийн гараа тавив.

17. Елиша—Зүүн зүг харсан цонхыг нээ хэмээхэд тэрээр онгойлгов. Дараа нь Елиша—Харвагтун! гэсэнд тэр харвав. Елиша—ЭЗЭНий ялалтын сум буюу Арамыг ялах ялалтын сум. Учир нь та нар Афект арамейчуудыг цохин, хүйс тэмтрэх болно гэв.

18. Дараа нь тэр—Сумнуудаа ав гэхэд хаан сумнуудаа авав. Тэрээр Израилийн хаанд—Газрыг цохигтун гэхэд хаан гурван удаа цохиод болив.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 13