Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 13:18-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Дараа нь тэр—Сумнуудаа ав гэхэд хаан сумнуудаа авав. Тэрээр Израилийн хаанд—Газрыг цохигтун гэхэд хаан гурван удаа цохиод болив.

19. Иймээс Бурханы хүн түүнд уурлан,—Та тав юм уу, зургаан удаа цохих байсан юм. Тэгсэн бол та бүрэн устгаж дуустал Арамыг цохих байсан юм. Харин одоо та Арамыг гурван удаа цохих болно гэж хэлэв.

20. Елиша үхсэнд тэд түүнийг оршуулав. Моабын дээрмийн бүлгүүд тэр жилийн хавар газар нутагт нь халдав.

21. Тэд нэг удаа нэг хүнийг оршуулж байхад дээрэмчдийн бүлгийг харжээ. Тэд өнөөх хүнийг Елишагийн булшин дотор хаяжээ. Өнөөх хүн Елишагийн яснуудад хүрмэгц амь орон сэргэж, хөл дээрээ босов.

22. Иехоахазын бүхий л өдрүүдэд Арамын хаан Хазаел Израилийг дарангуйлав.

23. Гэвч ЭЗЭН израильчуудад нигүүлсэнгүй хандан, тэднийг өрөвдөн, Абрахам, Исаак, Иаковтай байгуулсан Өөрийн гэрээнээс болж тэдэн уруу эргэсэн бөгөөд одоо хүртэл тэднийг устгаагүй, Өөрийнхөө оршихуйгаас ч зайлуулаагүй билээ.

24. Арамын хаан Хазаел үхэхэд түүний хүү Бен-хадад түүний оронд хаан болов.

25. Тэгэхэд Иехоахазын хүү Иехоаш Хазаелын хүү Бен-хададын гараас хотуудыг дахин авчээ. Эдгээр хотуудыг тэр Иехоашийн эцэг Иехоахазын гараас дайн хийж булаан авсан байсан юм. Иоаш гурван удаа Бен-хададыг дийлж, Израилийн хотуудыг буцаан авав.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 13